Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бол хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг хоёр орон сууц, Тоёота кровн маркийн ... улсын дугаартай автомашиныг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, хариуцагч нь “...дүүрэг, ... тоот ... дугаарт бүртгэлтэй орон сууцыг зээлээр авсан ч , мөнгөө төлж чадаагүй учраас зараад зээлсэн мөнгөө өгсөн, түүнчлэн нөгөө орон сууц нь бидний хамтран амьдрахаас өмнө бий болсон миний хуваарьт эд хөрөнгө, харин автомашин нь явдаггүй эвдэрсэн болохоор задлаад зарсан...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан байна.
Анхан шатны шүүхээс: ... тоот хаягт байрлах орон сууц нь нэхэмжлэгч, хариуцагч нарын өмчлөлд бүртгэгдсэн, ... тоот орон сууц тэднийг хуримаа хийх өдөр бэлэглэсэн зэрэг үйл баримтаас үзэхэд эдгээр хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.32 -т заасны дагуу тэднийг анх гэр бүл болоход зориулагдсан гэрлэгчдийн дундын эд хөрөнгө” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нийт 239,101,579 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, хариуцагчаас 159,401,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзжээ.
Харин “хариуцагч нэхэмжлэгчид ... маркийн автомашиныг 15 сая төгрөгөөр худалдан авч өгсөн, үүнийг нэхэмжлэгч зарсан талаар зохигч маргаагүй тул Тоёота кровн маркийн ... улсын дугаартай автомашиныг дундын эд хөрөнгөд хуваарилахгүй” гэжээ.
Давж заалдах шатны шүүхээс: Хариуцагч тал “... тоот” орон сууцтай холбоотой гаргасан гомдлоосоо татгалзсан тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй” гэж үзсэн. Мөн “... дүүрэг,... тоот” орон сууцын хувьд анхан шатны шүүхийн орон сууцанд үнэлгээ тогтоосон үнэлгээчний дүгнэлтийг үндэслэн, гэр бүлийн гишүүнд тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.23 -т нийцсэн гэж, автомашинтай холбоотой шаардлагыг маргаагүй гэж үзэн хуваарилаагүйд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй хэмээн үзэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхээс: Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргасан байх бөгөөд хариуцагч нь ... дүүрэг,... тоот, нэг өрөө орон сууцтай холбоотой давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр гэр бүлийн гишүүдэд хуваарилсан хэсгийг хэвээр үлдээсэн. (11.1)4 Хариуцагч нь ... дүүрэг,... тоот орон сууцыг ахаасаа 110,000,000 төгрөг зээлж худалдаж авсан, улмаар зээлээ төлж чадаагүйн улмаас өр төлбөртөө тооцож, байрыг шилжүүлсэн, уг хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хэрэгт Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.03.30-ны өдрийн 543 дугаартай албан бичиг авагдсан. (11.2) Хариуцагч талын гаргасан гомдолд заасан “...өрөндөө 3 өрөө байрыг зах зээлийн ханшаар 191,625,000 төгрөгт үнэлэн 2 хүнд оногдох 127,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, ... өр нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай тул хуваагдах хөрөнгөд хамаарна. “Шүүх тухайн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн өрийг гэрлэгчдийн хооронд тэнцүү хуваах зарчим үйлчлэх ёстой” гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймээс 3 өрөө орон сууцыг анх авахдаа бусдаас зээлсэн 110,000,000 төгрөгийн өрийг гэрлэгчид хамтран хариуцах үүрэгтэй, энэ нь гэрлэгчдийн эрх, үүргийн хуваарилалтад нийцэх тул уг хөрөнгийг үнэлсэн 191,625,000 төгрөгөөс бусад өрийг хасаж, 81,625,000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хувааж шийдвэрлэжээ. (11.3) Үүнээс гэр бүлийн нэг гишүүнд 27,208,333 төгрөг ногдох тул 54,416,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч болон хүүхдэд олгох нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.25 -т нийцэх бөгөөд нэг өрөө орон сууцны үнэлгээ 47,476,579 төгрөгөөс эх, хүү хоёрт ногдох хэсэг болох 31,651,052 төгрөгийг нэмж, нийт 86,067,718 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.
| Салсан эхнэр нь хөрөнгө нэхэмжлэхэд "байраа өрөнд өгсөн, машин эвдэрсэн" хэмээн маргажээ |
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43