Австралийн парламент 2024 оны арваннэгдүгээр сард хүүхдүүдийн сэтгэлзүй, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 16 наснаас доош иргэдэд зориулсан “сошиал медиа хэрэглээний хязгаарлалт”-ын тухай хуулийг баталжээ. Энэ нь дэлхийд анхдагч хуульд тооцогдож байгаа бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр болсон байна.
Тус хуулийн дагуу 16 нас хүрээгүй хүүхдүүд Facebook, Instagram, TikTok, Snapchat, X (хуучин Twitter), YouTube, Reddit, Kick, Threads зэрэг нийт есөн сошиал медиа платформд бүртгүүлэх, ашиглахыг хориглох юм. Эдгээр платформуудын аль нэг нь нас шалгах зохих систем нэвтрүүлээгүй, эсвэл хуулийн заалтыг зөрчвөл 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөхөөр заажээ.
Австралийн эрх баригчид энэхүү хуулийг хүүхдүүдийн цахим дарамт, донтох байдал, сэтгэлзүйн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор боловсруулсан гэж тайлбарлаж байна. Түүнчлэн нас шалгах технологи хөгжүүлэх, хэрэглэгчийн насны мэдээллийг баталгаажуулах системийг туршиж эхэлжээ.
Гэвч шинжээчид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж үзэж байна. Тэдний хэлснээр, хүүхдүүд хуурамч мэдээлэл ашиглан насны шалгалтыг тойрох боломжтой бөгөөд сошиал медиа нь харилцаа, боловсролын салбарт чухал үүрэгтэй учраас бүхэлд нь хориглох нь эргэлзээтэй алхам хэмээн дүгнэжээ.
Харин эцэг эхчүүдийн дийлэнх нь энэ санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд “хүүхдийн сэтгэлзүйн дархлааг хамгаалахад чухал алхам” гэж үзэж байна.
Энэхүү хууль хэрэгжсэнээр Австрали улс сошиал медиагийн хэрэглээнд насны хязгаар тогтоосон дэлхийн анхны орны нэг болж байна.
| Австрали улс хүүхэд хэрэглэхийг хориглох 9 сошиал медиа платформыг нэрлэжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20