Эрүүл мэндийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан гавьяат эмч П.Батчулуун ажилдаа орсон байна.
Тэрбээр амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үүрэгт ажлаа хийж явахдаа хууль хяналтын байгууллагад шалгагдан, шүүхээс хорих ял сонссон. Гэвч түүнийг 2025 оны зургаадугаар сард Улсын дээд шүүх гэм буруугүй гэж үзэж, цагаатгасан. Одоо
П.Батчулуун эмч Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албандаа зөвлөхөөр ажиллаж байна.
| П.Батчулуун эмч ажилдаа орлоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33