БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд БНСУ-ын FINECO LLC компанийн газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг нэгэн залуу гэр бүлд гардуулан өгчээ. Газрын гүний дулаалгын технологиор гэр дулаалахад БНСУ-ын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэн болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран ажиллалаа. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
| Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33