Гэр бүлээс гадуур харилцаатай хүнтэйгээ нийлж нөхрөө хөнөөх зорилгоор ундаанд нь хулганы хор, архинд уксус хийж уулгасан эмэгтэй О-д оноосон 13 жилийн ялыг 10 жил болгон бууруулжээ.
Улсын дээд шүүх "Иргэн О нь гэр бүлээс гадуурх харилцаатай Ц-тэй бүлэглэн нөхөр Б-г алах зорилгоор ундаанд хулганы хор, архинд хүнсний зориулалттай уксус хийж уулгасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх О, Ц нарыг бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцон, О-д 13 жилийн хугацаагаар хорих ял, Ц-д 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн ба хяналтын шатны шүүхэд О-ийн өмгөөлөгчөөс ялыг хөнгөрүүлэх, Ц-ийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тус тус гомдол гаргажээ.
Бусдыг хордуулан амь насыг хороох зорилгоор идэх, уух зүйлд нь хор хийн хохирогчид өгсөн боловч тухайн хор хүний амь насыг хохироох бодит боломжгүй буюу хор түүний тооцоолон төлөвлөснөөр үйлчлээгүй, хүссэн үр дагавар бодит байдал дээр бий болоогүй, хохирогчид аливаа хохирол учраагүй ч хүнийг алахаар завдсан гэж үзэх тул хоёр шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж хүнийг алахаар завдсан гэм буруутайг тогтоосон нь үндэслэл бүхий болсон байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан хэт хүнд буюу хэт хөнгөн ял оноохоос зайлсхийж, ялын зорилгод нийцүүлэх шаардлагатай байдаг. Хуульд заасан ялын доод ба дээд хязгаарын хооронд тохирох хэмжээний ялыг сонгохдоо тухайн үйлдэлтэй “тэнцэх” байдлаар оногдуулна. Хэрэв хуулиар тогтоосон ял тухайн хэргийг бодитоор харьцуулахад хэт хүнд байвал “proportionality principle” (пропорциональ зарчим)-д нийцэхгүй гэж үзэх боломжтой юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан хэмжээний дотор 13 болон 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн боловч хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй буюу хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учраагүйгээс гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан О-д 10 жилийн хугацаагаар хорих ял, Ц-т 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан өөрчлөлт оруулсан" гэв.
| Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо |
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:58:25
2026-01-20 09:45:29
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:58:25
2026-01-20 10:10:17
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28