Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д ажиллалаа. Тус төв нь гэр хорооллын өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагч бүхий угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг юм.
Төв нь нийслэлийн 112 хороонд дунджаар дөрвөн гэрээт ажилтантайгаар нийт 500 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд угаар аюултай хэмжээнд хүрсэн айлын мэдээлэл төвийн дэлгэцэд автоматаар ирдэг байна. Ажилтнууд тухайн айлтай холбогдож зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж ажилладаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд, өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг аж.
Д.Мөнхбаатар дарга хэлэхдээ, “Иргэд утаа гараагүй байхад дохиолол дуугарч байна гэж андуурч угаар мэдрэгчээ унтрааж болохгүй. Энэ жилээс алсын зайн хяналттай, батерейгаар ажилладаг ухаалаг угаар мэдрэгчийг нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 176 мянган гал түлдэг өрх бүртгэлтэй байна. Үүнээс 131 мянган өрхөд ухаалаг угаар мэдрэгч суурилуулсан ч 17 мянган айл мэдрэгчээ унтраасан байдалтай байна” гэж онцоллоо.
Тэрбээр мөн угаарын хий нь амт, өнгө, үнэргүй тул хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг болохыг сануулж, “Угаар мэдрэгч дуугарсан бол яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Иргэд өөрийн мэдрэмжээр бус, мэдрэгчийн дохиолд тулгуурлан аюулгүй байдлаа хангах ёстой” гэв.
Одоогоор есдүгээр сарын 15-аас хойш төвийн ажилтнууд 106 мянга гаруй айлд очиж зуух, яндангаас үүдэлтэй угаартах эрсдлийг шалгажээ. Шалгалтын явцад гол шалтгаан нь зуух, яндангийн битүүмж алдагдсан байдал байсан бөгөөд гал түлдэг 172 мянган айлын 80 мянга орчимд энэ асуудал илэрчээ.
Мөн төвөөс арванхоёрдугаар сарын 15-аас хойш угаар мэдрэгчээ унтраасан айлд түлш борлуулахгүй бөгөөд мэдрэгчээ зайлшгүй асаасны дараа түлш авах боломжтой болохыг мэдэгдсэн байна.
| Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15-наас хойш угаар мэдрэгчээ унтраасан айлд түлш борлуулахгүй |
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:58:25
2026-01-20 09:45:29
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:58:25
2026-01-20 10:10:17
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28