Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүрэн баавгай орж ирсэн тухай дуудлагын дагуу аймгийн Байгаль орчны газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сумын Байгаль орчны тасгийн хамтарсан ажлын баг газар дээр ажиллалаа.
Ажлын багийн мэдээллэснээр, хүрэн баавгай нь малчин Ц.Дамирангийн өвөлжөөнөөс урд зүгт 231 метрийн зайд байрлаж байгаа нь дрон нисгэн тогтоогдсон байна. Ажлын баг баавгайг дроноор үргээх оролдлого хийсэн ч амжилт олоогүй бөгөөд баавгай байршлаа солихгүй байгаа аж.
Баавгайн ойролцоо 7 өрхийн 17 хүн амьдарч байгаа бөгөөд үүнд 2 өндөр настан, 5 бага насны хүүхэд, 10 том хүн, 4 төрийн албан хаагч багтжээ. Энэхүү нөхцөл байдлын талаар аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Энхтуяа болон Тэс сумын Засаг дарга Г.Буяндалай нарт мэдээлж, хүн, мал руу дайрах эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.
Увс аймгийн Тэс сум нь ОХУ-ын Тува улстай хил залгаа оршдог тул иргэдэд болзошгүй эрсдэлээс болгоомжлохыг анхааруулж байна.
| Увс аймгийн Тэс сумын нутагт хүрэн баавгай орж иржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33