Өдөрт 150 тонн ангилан ялгасан хог хаягдал хүлээн авч, цагт 10-15 тонныг прэсслэх хүчин чадалтай Эко Хаб төв нээлтээ хийлээ.
Монгол Улсад 3,811.6 га бүхий 396 хог хаях цэг байх ба жилд дунджаар 3.4 сая тонн хог хаягдал өрх, байгууллагаас гарч тэнд хүрдэг билээ. Одоогийн байдлаар дээрх хог хаягдлын 7.6 хувийг дахин боловсруулдаг ч 30-40 хувьд хүрэх боломжтой аж. Улаанбаатар хотын нэг дүүрэг өдөрт дунджаар 300–350 тонн хог хаягдал ачуулдаг ба Эко Хаб нь Чингэлтэйн 12-р хороонд байрлах тул Чингэлтэй, Баянгол болон Сүхбаатар дүүргүүдээс ангилсан хог хаягдал татах давуу талтай юм. Алсдаа энэ нь хогийн цэгийн ачааллыг бууруулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг төслийн зүгээс хэллээ.
Өрхийн хэмжээнд ангилсан хог хаягдлаа “Эко Хаб” гар утасны аппликейшн ашиглан тушаах бүрдээ урамшууллын оноо цуглуулах, их хэмжээний хог хаягдал ачуулахаар бол тээвэрлэгч дуудах гэх мэт давуу тал олгохоор төлөвлөжээ.
3R4UB төслийн Ерөнхий зохицуулагч Фабрицио Канонико “Европын холбооноос SwitchAsia хөтөлбөрөөр дамжуулан санхүүжүүлсэн 3R4UB төслийн гол үр дүн гэж хэлж болох Эко Хаб төв ийнхүү үйл ажиллагаа эхлүүллээ. Улаанбаатар хотыг тогтвортой хөгжүүлэх зорилго, хараа нэгтэй дахин боловсруулах салбарынхан энэхүү төвд хамтран ажиллаж, харилцан суралцаж, шинэ шинэлэг санал санаачилгуудыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Эко Хаб нь зүгээр ч нэг хог хаягдал ангилж нийлүүлээд зогсохгүй тойрог эдийн засаг руу хөрвөх шилжилтэд талуудыг татан оролцуулж сургалт зөвлөгөөн, нөлөөллийн ажлууд зохион байгуулна” хэмээлээ.
Тус төв нь цэцэрлэг, сургууль, төрийн байгууллага зэрэг хяналттай бүс, байгууллагуудаас ялгасан хог хаягдлыг хүлээн авч дахин боловсруулах боломжтой түүхий эдийг ангилан боловсруулалтын сүлжээнд нийлүүлэх юм.
| Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ |
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:58:25
2026-01-20 09:45:29
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:58:25
2026-01-20 10:10:17
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28