УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2025.11.06/-нд 10 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/асуудлыг хэлэлцэх товтой байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.11.05) хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн” хэмээн заасан байдаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор зохицуулсан бөгөөд гагцхүү Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн байгалийн баялаг, стратегийн ордуудыг захиран зарцуулах онцгой эрхтэй хэмээн хуульчилсан гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцолсон. Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг БНМАУ 1940-1990 он хүртэл 50 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн бөгөөд тус ордын бүрэлдэхүүн болох "Ухаа худаг"-ийн хэсгийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, баримт бичгүүдийг нотлон шинжилж, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасныг үндэслэн 33 гишүүн тогтоолын төслийг санаачлан, өргөн мэдүүлээд байгаа юм.
Хянан шалгах түр хорооноос Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийснээр стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Таван толгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөж, нөөцийн талаар бодит мэдээлэлтэй болно хэмээн үзжээ. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.11.05) хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн хянан шалгах түр хороо байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн тул УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд байна.
| УИХ-ын нэгдсэн чуулган 10 цагт хуралдана |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02