Монгол орны маань өвөл хэдийн ирж, бүх нутгаар нойтон цастай, ширүүн салхитай, эрс хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Ийм хүнд цаг агаарт “Азтай савар” ТББ-аас ГАДАА ТЭЖЭЭДЭГ НОХОЙНДОО АНХААРАЛ ТАВИХЫГ уриалж байна!
Уяатай, гадаа, ямар ч дэвсгэр үүргүй амьтад хэвтэх ч газар олдохгүй, даарч гаслахдаа дэмий нааш цааш эргэлдэж байгааг нүдээр харахад маш өрөвдөм. Хүйтэнд олон цаг хөдөлгөөн хийж чадахгүй байгаа нохой осгох эрсдэлтэй байдаг ба нэг газраа удаан хэвтэж байгаад биеийн дулаан нь орчны цасыг хайлуулан тэр чигтээ газартай наалдаж, хөдөлж чадалгүй хөлдөж үхэх ч тохиолдол гардаг.
Иймд та бүхэн хашааныхаа онгорхой хэсгүүдийг бөглөж, хаалгаа сайн хаасны дараа хашаандаа нохойгоо сул тавьж хэвшээрэй, мөн уях үедээ гүйлгээ уяа ашиглаарай. Өдөр бүр шинэ бэлдсэн хоол өгч, усыг нь сольж байгаарай. Амьсгалдаг, амьтанд хоргүй материалаар дулаан үүр бэлдэж өгөөрэй. Мөн нохой өвсөн дээр хэвтэх их дуртай байдаг бас хамгийн төсөр зардалтай хэвтэр ч болчихдог. Нэг чухал зүйл нь та бусдын аюулгүй байдлыг алдагдалуулахгүйгээр өөрийн гэр бүлийн гишүүн болсон НОХОЙГОО ХАШААНД НЬ ЖАРГАЛТАЙ АМЬДРУУЛААРАЙ.
| Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30