Олон улсын гоо сайхны томоохон тэмцээн болох “Miss Universe 2025”-ийн өмнөх арга хэмжээний үеэр маргаан дэгдэж, оролцогчдын хэсэг нь эсэргүүцлийн журмаар арга хэмжээнээс гарч явсан хэрэг дэлхий дахины анхаарлыг татлаа.
Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Тайландын Бангкок хотод болсон нэрийн тууз зүүх ёслолын үеэр Мексик улсын төлөөлөгч Фатима Бош (Fátima Bosch) болон тэмцээний зохион байгуулагчдын нэг Науат Итсарагрисил (Nawat Itsaragrisil) нарын хооронд маргаан үүсжээ. Итсарагрисил Бошийн зүг рүү “dummy” буюу “тэнэг” гэх мэт үг хэлсэн нь олон улсын хэвлэлүүдэд “олон нийтийн өмнө доромжилсон үйлдэл” хэмээн бичигдсэн байна.
Үүний дараа Фатима Бош тайзан дээр илт дургүйцлээ илэрхийлж, “Би дуугүй байх ёсгүй. Та эмэгтэй хүнийг хүндэтгэх ёстой” хэмээн хариу хэлсэн нь оролцогчдын талархлыг хүлээжээ. Энэ явдлын дараа Данийн төлөөлөгч Викториа Кяер Тайльвиг тэргүүтэй хэд хэдэн оролцогч тэмцээний ёслолыг орхин гарч, “эмэгтэйчүүдийг үл хүндэтгэх хандлагад тэвчээргүй хандана” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Энэхүү үйл явдлын дараа Miss Universe Organization (MUO) албан ёсны мэдэгдэл гаргаж, оролцогчдын аюулгүй байдал, нэр төрийг дээдлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэд зохион байгуулагч Науат Итсарагрисилийн үйлдлийг “хүндэтгэлгүй” хэмээн үзэж, хариуцлага тооцох талаар дотоод шалгалт эхлүүлсэн байна.
Өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн Итсарагрисил олон нийтээс уучлалт хүссэн ч түүний үйлдэл дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх, ёс зүйн талаарх хэлэлцүүлгийг өрнүүлж, гоо сайхны тэмцээний оролцогчдын хүндлэл, бие даасан байдлын асуудлыг дахин хөндлөө.
| “Miss Universe 2025”-ийн оролцогчид зохион байгуулагчдын үл хүндэтгэсэн үйлдлийг эсэргүүцэн тэмцээнийг орхиж гарчээ |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02