Америкийн нэрт жүжигчин, НҮБ-ын элч, хүмүүнлэгийн үйлстэн Анжелина Жоли Украин улсын өмнөд хэсэгт байрлах Херсон хотод айлчлал хийжээ. Тэрбээр "Legacy of War Foundation" байгууллагын төлөөлөлтэй хамт фронтын бүсэд орших хотод очиж, орон нутгийн эмнэлэг, сургууль болон сайн дурынхны үйл ажиллагаатай танилцсан байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Жоли 2025 оны арваннэгдүгээр сарын 5–6-ны өдрүүдэд Херсон болон ойролцоох Миколаив мужуудад ажиллаж, дайн мөргөлдөөнд нэрвэгдсэн иргэдтэй уулзжээ. Тэрбээр айлчлалын үеэр “Херсон болон Миколаивын иргэд өдөр бүр аюултай нөхцөлд амьдарч байгаа ч итгэлээ алдалгүй, бууж өгөлгүй тэмцэж байна” гэж мэдэгдсэн байна.
Жолигийн айлчлалын зорилго нь Украины өмнөд нутгийн нөхцөл байдлыг олон улсын анхааралд хүргэж, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Херсон хот нь сүүлийн саруудад байнгын их бууны галд өртөж, олон иргэн хохирч буй бүс нутагт тооцогддог. Тиймээс жүжигчин бүсгүйн айлчлал нь Украин ард түмэнд дэмжлэг, урам зориг өгсөн үйл явдал болсон хэмээн орон нутгийн хэвлэлүүд онцолж байна.
| Анжелина Жоли Украины фронтын Херсон хотод айлчиллаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38