Э нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа гэртээ бага насны хүүхэд болох 12 нас 10 сартай Х-тай бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс бага насны хохирогч Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Э-г бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.
Шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч нараас гадна бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний ээж Б нарын “хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй, эргэлзээ бүхий, бага насны хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгон, Э-г цагаатгажээ. Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд үндэслэл эргэлзээ гарсан бол “in dubio pro reo” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заааснаар шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэдэг байна.
Бага насны хохирогчийн хувьд хэрэгт 3 удаа мэдүүлэг өгсөн ба эхний мэдүүлэг авах ажиллагаа нь хууль зөрчсөн тул нотлох баримтаар үнэлээгүй бол 2 дахь мэдүүлэгтээ Э-тэй бэлгийн харьцаанд орсон талаар тодорхой мэдүүлсэн тул энэхүү мэдүүлгээр хэргийн үйл баримт нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалаар дүгнэсэнчлэн үл няцаан үгүйсгэгдэх үндэслэл бүхий эргэлзээ энэ хэрэгт гараагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Учир нь, бага насны хохирогчийн хувьд 3 дахь мэдүүлэгтээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Э-тэй бэлгийн харьцаанд ороогүй хэмээн мэдүүлж, урьд өгсөн мэдүүлгээ өөрчлөн мэдүүлсэн нь тэрбээр урьд бусадтай бэлгийн харьцаанд орсны улмаас холбогдогч этгээд ял шийтгүүлсэнд өөрийгөө буруутгадаг, мөн түүний ээжээс өөрийг нь “Чи гэрээсээ гарч яваагүй бол энэ хүмүүс хэрэгт орохгүй шүү дээ” хэмээн зэмлэж байсантай холбоотой гэж үзсэн болно. Э-ийн хувьд бага насны хохирогчийн эсрэг хүч хэрэглэх, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд ороогүй боловч 12 настай хүүхдийн гэрээсээ хэсэн тэнүүчилдэг, ар гэрийн хараа хяналт сул зэрэг байдлыг ашиглан бэлгийн харьцаанд орсон нь хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж хяналтын шатны шүүх үзэж, магадлалыг хүчингүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
| Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ |
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:58:25
2026-01-20 09:45:29
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:58:25
2026-01-20 10:10:17
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28