АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимыг удирдаж байсан анхны эмэгтэй Нэнси Пелоси улс төрийн тавцангаас бүрэн зодог тайлахаа мэдэгдлээ. Тэрбээр 2026 онд болох Конгрессийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор зарласан байна.
Пелоси “Би ард түмнийхээ төлөө 37 жил зүтгэлээ. Одоо дараагийн үеийн удирдагчдад боломж олгох цаг ирсэн” хэмээн мэдэгдсэн талаар AP News мэдээлжээ.
Тэрбээр 1987 оноос хойш Калифорни мужийг төлөөлөн Конгрессод ажиллаж, 2007 онд Төлөөлөгчдийн танхимын анхны эмэгтэй спикер болсон түүхтэй. АНУ-ын ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн үнэлэгддэг Пелоси улс төрийн туршлага, манлайлах чадвараараа сүүлийн хэдэн арван жилд Америкийн улс төрийн гол нөлөө бүхий эрхмүүдийн нэг байсаар ирсэн юм.
Түүний шийдвэрийг улс төрийн хүрээнд “түүхэн эрин үеийн төгсгөл” хэмээн тодорхойлж байна.
| Нэнси Пелоси улс төрөөс бүрэн зодог тайлахаа мэдэгдлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38