Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хамгийн нөлөө бүхий омгийн тэргүүн өөрийг нь хордуулсан байж болзошгүй гэсэн сэжгийн улмаас эмнэлэгт эмчлүүлж эхэлсэн тухай хэвлэлийн төлөөлөгч нь Ням гарагт мэдээлжээ.
48 настай Мисузулу Зулу өнгөрсөн онд эцэг Гүүдвилл Звелитиниг нас барсны дараа залгамжлагчдын ширүүн өрсөлдөөнд ялж, Зулу омгийн хаан ширээнд суусан юм.
Түүний шадар зөвлөх нь Бямба гарагт гэнэт нас барсан юм байна. Хөрш Эсватини улсад айлчилж байсан хаан үүний дараа хэн нэгэн өөрийг нь хордуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж, эмчийн хяналтад орж, шинжилгээ оношилгоонд хамрагдаж эхэлжээ.
Хэдийгээр гадуур хаан өвдсөн гэх цуурхал тарсан ч биеийн байдал нь маш сайн байгааг хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр мэдэгдсэн байна.
Гүйцэтгэх засаглалын эрх мэдэлгүй ч Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын 60 сая хүн амын доторх Зулу омгийн 11 сая иргэний хувьд хаан нь бэлгэдлийн асар их нөлөөтэй байдаг.
Өнгөрсөн онд нас барсан хаан Звелитини омог аймгаа 50 гаруй жил удирдсан юм. Тэрбээр зургаан эхнэр, 28 хүүхэдтэй хүн байжээ.
Одоогийн хаан Мисузулу нь түүний гурав дахь эхнэрийн ууган хүү юм.
Талийгаач хаан гэрээслэлдээ Мисузулуг залгамжлагчаараа зарласан ч бусад хүүхдүүд нь хаан ширээний төлөө ширүүн тэмцэлдэж байв.
Эх сурвалж: AFP
| Өөрийг нь хордуулсан байж болзошгүй гэж сэжиглэсэн Зулу омгийн хаан эмчлүүлж эхэлжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20