Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгоно

Ирэх Бямба гарагт буюу есдүгээр сарын 26-ныг автомашингүй өдөр болгож буйгаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдэгдэв. Тухайн өдөр шөнийн марафон зохион байгуулах бөгөөд одоогоор хаагдах авто зам болон томоохон зах, худалдааны төвүүдийн талаар мэдээлээгүй байна. “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай уг өдөр автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэргийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжиж, НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгдөг билээ.

Нийслэл хотод жилд хоёр удаа автомашингүй өдрийг зарлаж, спортын арга хэмжээ зохион байгуулдаг билээ.

 


Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгоно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ