Олимпын гудамжнаас Дүнжингаравын хүртэлх 2,8 км газрыг Ю.Цэдэнбалын гудамж болголоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 11,15,17,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах “Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам “ хүртэлх 2.8 километр гудамжийг “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн шинэчлэн нэрлэхээр тогтлоо. Түүнчлэн гудамжны нэршлийг газрын бүртгэл, хаягийн мэдээлэл, нийтийн үйлчилгээ, шуудан холбоо, түргэн тусламж, онцгой байдал болон бусад холбогдох үйлчилгээний мэдээллийн системд тусгах ажлыг хийж эхэлжээ.


Олимпын гудамжнаас Дүнжингаравын хүртэлх 2,8 км газрыг Ю.Цэдэнбалын гудамж болголоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ