ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг танилцуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар:

-Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах

-Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сануулахад, өнгөрсөн пүрэв гарагт ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулж, төсвийн хэлэлцүүлгүүдийг хийх байсан ч гишүүдийн ирц хүрэлгүй дөрвөн цаг хүлээсний эцэст чуулганыг энэ даваа, мягмар гарагт хуралдуулахаар хойшлуулсан юм.


ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг танилцуулна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0