Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно. Иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна.
Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ.
Х:17 чиглэлийн автобус нь том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой. Мөн ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөөд байна.
| Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00