ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна

ОХУ-ын Байгалын нөөцийн яамны мэдээлснээр ОХУ-д баавгайн тоо толгой өсөж, цөөлөх арга хэмжээ эрчимжиж байна. ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны мэдээлснээр хүрэн баавгайн тоо толгой сүүлийн 15 жилд бараг 2 дахин өсөж, 2026 онд 307.9 мянгад хүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор хүн, баавгайн зөрчил нэмэгдэж, тоо толгойг зохицуулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзжээ. ОХУ-ын хэмжээнд хүн рүү аюул учруулсан 400 орчим баавгайг устгасан байна. Харин Буриадад нэг баавгайд 6,000 рублийн урамшуулал олгож, 2026 оны төсөвт 4.7 сая рубль тусгажээ. Буриад улсын тэргүүн Алексей Цыденов яаралтай захирамж гаргаж хүний амь нас эрүүл мэндэд шууд аюул учруулж буй баавгайг устгавал урамшууллыг 2.5 дахин нэмж 15000 рубль болгожээ.

Буриадад 9-р сарын 13-ны байдлаар 135 баавгайг буудан устгасан бөгөөд зөвхөн нэг өдөрт 10 баавгайг цөөлсөн байна. Мөн Оросын зоологичдын тайлбарласнаар том, нас бие гүйцсэн баавгайнууд өөрсдийн эзэмшил нутгаас залуу баавгайнуудыг шахан хөөдөг байна. Ингэснээр залуу баавгайнууд шинэ нутаг, хоол тэжээл хайж, суурьшлын бүс рүү ойртох тохиолдол нэмэгдэж байгаа аж. 2026 он гарсаар Орост баавгайн халдлагын улмаас 10-11 хүн амь үрэгдсэн бн. Сибирийн тайгаас хүрэн баавгайнууд Монгол руу ойр ойрхон орж ирэх болжээ”.

Энэ бол ТАСС, Коммерсантъ, РИА Новости гэсэн Оросын 3 том агентлагуудад тавигдсан мэдээллийг зөвхөн орчуулж тавьсан болно. 

Эх сурвалж: Нүүдэлч / Элит капсул хаус


ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ