Есдүгээр сарын 22-30 хүртэлх цаг агаар

22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 
23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 
25, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 
26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
 28-нд нутгийн баруун хагаст, 
29-нд ихэнх нутгаар, 
30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно.
САЛХИ 
21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 
22-нд нутгийн хойд хэсгээр, 
23, 24-нд говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 
27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 
28-нд нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.   

ТЕМПЕРАТУР
28-наас 30-нд нийт нутгаар ХҮЙТЭРЧ шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.


Есдүгээр сарын 22-30 хүртэлх цаг агаар
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ