Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,492 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1,788 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 753 хэрэг шинээр нээж, 315 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, Өмчлөх эрхийн эсрэг 74, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 69, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Авлигын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүүхдийн эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна.


Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ