Лосолын Болдбаатарыг цэнгэлдэх дүүргэхэд тусалсан бүжигчин Б.Билгүүн

Залуус үндэсний урлаг, уламжлалт дуунаас хойш суудаг гэх хэвшмэл ойлголт ард хоцоржээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон МУГЖ Л.Болдбаатарын бие даасан тоглолтыг дүүргэсэн үзэгчдийн нэлээдгүй хувийг Z үеийн залуус эзэлж байв. Энэхүү эерэг үзэгдлийн цаана нэгэн залуу бүжигчний эхлүүлсэн давалгаа байсан юм.

Үндэсний урлагийн их театрын бүжигчин, залуу уран бүтээлч Б.Билгүүн дуучин Л.Болдбаатарын “Хун цагаан хайр” дууны хэмнэлд монгол бүжгийн хөдөлгөөнийг хослуулан бүжиглэсэн богино бичлэг цахим орчинд цацсан нь богино хугацаанд маш их хандалт авсан билээ.

Түүний энэхүү рийлс зөвхөн олон мянган хандалт авсан бөгөөд уламжлалт дуу болон монгол бүжгийг залуусын дунд эргэн "моод" болгож, улмаар дуучны бие даасан тоглолтыг залуу үеийнхэн шимтэн зорин очиж үзэх том хөшүүрэг болсон гэхэд хэлсдэхгүй биз ээ.

Өв соёл, үндэсний урлагаа орчин үеийн дижитал контенттой уран цогцлоож, залуусыг өөрийн соёлдоо дурлуулж чадсан бүжигчин Б.Билгүүн болон түүнийг дэмжсэн залуусын энэ давалгаа нь үндэсний урлаг шинэ үед хэрхэн хүрч болохын тод жишээ болж байна.

Үндэсний урлагийг залуусын дунд "трэнд" болгож буй Б.Билгүүн нь Дорноговь аймгийн "Говийн уянга" хамтлагаас урлагийн гараагаа эхэлж, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийг мэргэжлийн бүжигчнээр төгссөн нэгэн юм. Тэрбээр өдгөө Үндэсний урлагийн их театрт уламжлалт монгол бүжигчнээр ажиллахын зэрэгцээ "Тамгагүй төр" физикл драмын жүжгийн Эгэрэг түшмэлийн дагуулын дүрийг бүтээж, тайзны болон жүжиглэлтийн ур чадвараараа аль хэдийн үзэгчдийн танил болсон билээ.


Лосолын Болдбаатарыг цэнгэлдэх дүүргэхэд тусалсан бүжигчин Б.Билгүүн
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0