Сэрэмжлүүлэг: Үндэсний цэцэрлэг хүрээлэн рүү баавгай ирсэн байж болзошгүй

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ. Иймд иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Иргэд та бүхэн:

1.Төв талбай болон хүн олноор зорчдог хэсгээс холдохгүй байх 

2.Хүрээлэнгийн зах, ойролцоох мод буттай болон хүн цөөнтэй хэсгээр зорчихгүй байх

3.Сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

4.Баавгай болон зэрлэг амьтан харагдсан тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хооллох зэрэг үйлдэл хийхгүй байх

6.Тухайн амьтныг харсан тохиолдолд аюулгүй зайнаас холдож, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг зөвлөж байна. Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, сэрэмжтэй байна уу.


Сэрэмжлүүлэг: Үндэсний цэцэрлэг хүрээлэн рүү баавгай ирсэн байж болзошгүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ