Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төвд хүүхдийн цэцэрлэгийн хашаанд архидан согтуурсан этгээдүүд хоорондоо маргалдаж, улмаар хоёр хүний амь хохирсон ноцтой хэрэг гарчээ.
9 дүгээр сарын 07-ны шөнө 18-20 насны гурван залуу тус сумын цэцэрлэгийн хашаанд архи согтууруулах ундаа хэрэглэж байх явцдаа хоорондоо маргалдсан байна. Улмаар энэ үеэр 20 настай М гэгч нь 18 настай Г, 19 настай М нарын амийг хохироожээ. Уг хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.
| Говь-Алтайд 20 настай залуу согтуудаа хоёр хүний амь бүрэлгэжээ |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00