Дарханы засаг дарга Б.Азжаргал сурагч охидын юбканы асуудлыг хүүхдүүдтэй хэлэлцэж шийдвэрлэнэ

 

Өнөөдөр /2026-09-21/ аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн болж, аймгийн Засаг дарга Б.Азжаргал төрийн байгууллагуудын бүх удирдлагуудад хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Үүнд:

"Сурагч охид заавал юбка өмсөх ёстой юу? Үүн дээр асуудлууд үүсэж, гомдол саналууд их ирж байна. Тиймээс аймгийн хэмжээнд Дүрэмт хувцастай холбоотой, сурагчдыг өөрсдийг нь оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсролын газар болон Нийгмийн бодлогын хэлтэст үүрэг өглөө. 

Бүх төрийн байгууллагууд иргэдэд НЭЭЛТТЭЙ үйлчлэх "Бие засах өрөө"-ний асуудлыг цэгцлэх шаардлагатай байна. Үүнд бүх төрийн байгууллагууд хамаатай. "Би хамгийн түрүүнд байгууллагуудад ороод бие засах өрөөнд нь орж үзнэ" гэв

Бүх төрийн байгуллагууд Хэвлэл мэдээлэлд нээлттэй ажиллах,

Гаднах зам талбай, автомашины зогсоолоо иргэдэд хүртээмжтэй байлгах тал дээр анхаарах,

Уриалга: Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа бүх төрийн байгууллагууд анхаарч ажиллах! Бүх иргэд, бүх гэр бүлүүд өөрсдийнхөө хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарахыг /галын аюул, цахилгааны аюул, халтиргаа гулгаа, дулааны алдагдал зэргээс урьдчилан сэргийлэх/ уриаллаа.

 Дархан хотын Тохижилт үйлчилгээний газар хот доторх гэрэлтүүлэг асаах цагийг урагшлуулах,

 "Ахмадын баяр"-ыг өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан шинэлэг байдлаар тэмдэглэх. /Хуулинд заасан заалтын дагуу/

ЗГ-ын хуралдаанд манай аймгаас өгсөн санал хүсэлтийн дагуу хуулийн хэд хэлэлцүүлэг явагдаж байгаа. Тендерийн хуультай холбоотой. Үүн дээр анхаарч ажиллах. Мөн Барилгын тухай хууль. 50 хувийн гүйцэтгэл хангагдаагүй барилгад иргэдээс урьдчилгаа авахгүй байх гэх зэрэг. Энэ хэлэлцүүлгүүдэд холбогдох байгууллагууд сайтар анхаарч ажиллах,

Нөөцийн мах: Яаралтай худалдан авах,

 Бүх төрийн байгууллагууд "Ерөнхийлөгчийн илгээлт" хөтөлбөрт Дархан-Уул аймгаас хамрагдаад, гадаадад их сургуулиа төгсөөд ирсэн залуустай уулзаж, ажлын байраар хангах тал дээр анхаарах,

 Дархан хотын Тохижилт үйлчилгээний газар цас орохоос өмнө давс, бодис, техник хангамжийг бэлтгэх,

 Бусад аймгуудад амжилттай хэрэгжсэн үр дүнтэй ажлуудаас туршлага судалж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Төрийн шагналыг тухайн байгууллагадаа дур мэдэж гардуулахгүй байх /Албан ёсны арга хэмжээн дээр л гардуулна/

250 айлын амины орон сууцны ажлыг олон нийтэд нээлттэй зарлах, мэдээллээ цаг тухай бүрт нь өгөх. Байршлаас нь хамаараад үнийг нь өөр өөр байлгах,

Орхон сум, Цагаан нуурын эсрэг талд 2027 онд газар олголт хийгдэнэ. Энэ ажлын төлөвлөлт дээр анхаарах,

 Дархан суманд Олон улсын тээвэр логистикийн терминалын тендерийг зарлах, бэлдэх гэх зэрэг үүрэг чиглэлүүд өглөө.


Дарханы засаг дарга Б.Азжаргал сурагч охидын юбканы асуудлыг хүүхдүүдтэй хэлэлцэж шийдвэрлэнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ