Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг цаг алдалгүй ажиллаж унтраалаа.
Уг гал түймэрт 39 настай, эрэгтэй иргэн А өртөж нас барсан байсан тул хэргийг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасагт шилжүүлэн өгөөд байна.
| Баян-Өлгий аймагт байшин шатаж, нэг иргэн амь насаа алджээ |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00