"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо

Прокуророос шүүгдэгч Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа буюу 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээн дэх фейсбүүк орчинд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар "...10 сарын 01-ний өдөр Монголчуудаа босож очоод “зүй зохисгүй үг хэрэглэж” амьдаар нь шатаая, бензин цацаж байгаад “зүй зохисгүй үг хэрэглэж” одоо нөгөө бензинийг нь өгөөхөө больчихно.......10 дугаар сарын 01-ний өдөр гараад ир “зүй зохисгүй үг хэрэглэж” бууз шиг чимхэж байгаад жигнэж идье... ... 10 сарын 01-ний өдөр бүгдээрээ талбай дээр цуглая чихдэж гаргаж ирж байгаад шууд алахыг нь ална. Одоо бол “зүй зохисгүй үг хэрэглэж” Хүрэлсүхээ “зүй зохисгүй үг хэрэглэж” минь 10 дугаар сарын 10-наас өмнө юм хийхгүй бол би цааш нь харуулна шүү “зүй зохисгүй үг хэрэглэж” минь чамайг хөлөөс чинь дүүжлээд ингээд Сүхбаатарын тэр гараа өргөчихсөн байгаа дээрээс доошоо харуулаад “зүй зохисгүй үг хэрэглэж” минь хамаг цусыг чинь тархи руу нь юүлээд амьдаар чинь хатааж ална шүү...... Энэ хүмүүс 10 сарын 01-ний өдөр нээрээ энэ залууг хүлээгээд үзвэл юу болох бол гээд айна. 10 сарын 01-нд цааш нь харуулна шүү муу “зүй зохисгүй үг хэрэглэж” ...... Тэгээд энэ “зүй зохисгүй үг хэрэглэж” 10 сарын 01-нд бүгдээрээ хариуцлага тооцъё..." гэх дүрс бичлэгийг удаа дараа шууд дамжуулсан (Live хийсэн) нь террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусад этгээдийг хатгасан,

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Баянцагааны 16А гудамжинд "Тоёота Приус" маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-д 01 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.


"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ