"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Онцлоход, "Өчигдөр шөнийн 04:00 цагт дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт байрлах Адам, Ева хоёрын хөшөөний орчимд баавгай явж байна гэх дуудлага хоёр удаа бүртгэгдсэн. Харин өнөөдөр өглөө Байгаль орчны газар нийслэлийн Байгаль орчны газартай хамтарч хоёр машин, зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гаргаж үзлэг шалгалтыг хийсэн. Одоогоор баавгай олдсон зүйл алга байна. Үүнээс гадна Хэнтий аймаг орж ирсэн байвгай дээр задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай гарсан.

Маргааш Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд, Сангийн сайд нартай ярилцаж Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний зардал гаргаж унтуулдаг буу, зайнаас түрхдэг цацлага болон шатахууны зардал, хоол хүнс тэжээлээр хангах асуудлыг шийдэх гэж байна. Унтуулгын бууны нэгжийн үнэ нь 32 сая төгрөг бөгөөд Монголд байхгүй. Тиймээс худалдаа эрхэлдэг хувийн байгууллагатай ярилцсан. Төсөв санхүү нь шийдэгдвэл богино хугацаанд оруулж ирэх боломжтой. Мөн айлгадаг цацлага нь 10 сая орчим бөгөөд мөн адил Монголд байхгүй байгаа. Сарын дараагаас баавгай ичээндээ орно. Хоол тэжээлийн хомсдолын улмаас ичээндээ орж чаддаггүй аж. Нөгөөтэйгүүр, ОХУ-аас хар баавгай орж ирсэн асуудал яригдаж байна. Үндсэндээ, 6 мянга гаруй км зайнаас наашаа орж ирэх боломж байхгүй гэдэг дүгнэлтийг хийж байна. Үүнээс гадна бугын ороо эхэлж байна. Тиймээс буга бас төв суурийн газарт орж ирнэ. Тэгэхээр хашааны асуудал давхар яригдах юм. Тодруулбал, Богд уул, Хустайн нурууны бугын тоо толгой сайн өссөн. Манай яамнаас орон нутагт үнэхээр баавгай дайрч амь эрсдэх тохиолдол үүссэн үед баавгайг буудах чиглэлийг өгч байгаа. Мөн экологийн цагдаагийн албатай ярилцаж байгаа бөгөөд бамбаруушаа дагуулж яваа эм баавгайг агнаж болохгүй. Харин насанд хүрсэн баавгайг агнах зөвшөөрлийг олгож байгаа" гэлээ.


"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ