ТОКИО. /NHK/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси “Фүкүшима Дайичи” атомын цахилгаан станцын /АЦС/ цэвэрлэсэн усыг далайд асгах төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр Японд ирэх долоо хоногт айлчилна.
Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн мэдээлснээр, ОУАЭХА-ийн тэргүүний Японд хийх дөрвөн өдрийн айлчлал ирэх мягмар гарагт эхэлнэ. Тэрбээр Х.Ёшимаса тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах бөгөөд “Фүкүшима Дайичи” станцад очих ажээ.
Х.Ёшимаса Р.Гросситой АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгах зэрэг янз бүрийн асуудлаар санал солилцоно гэдгээ мэдээлсэн байна. Тэрбээр мөн Засгийн газар ОУАЭХА-ийн тайлан зэрэг бусад бичиг баримтад тулгуурласан ирээдүйд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ гэж найдаж байгааг илэрхийлжээ.
Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Р.Гроссигийн айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Кишида Фүмиотой хийх уулзалтыг төлөвлөж байгаа аж. Тэдний хэлснээр, К.Фүмио цэвэрлэсэн усыг далайд асгах төлөвлөгөөний аюулгүй байдлын талаар ОУАЭХА-ийн тайланг хүлээн авах төлөвтэй байна.
Хайлсан цөмийн түлшийг хөргөхөд ашигладаг ус нь “Фүкүшима Дайичи” АЦС-ын савнуудад хуримтлагдаж байгаа юм. Уснаас ихэнх цацраг идэвхт бодисыг шүүж цэвэрлэсэн ч тритий агуулагдсан хэвээр байгаа аж.
Засгийн газар цэвэрлэсэн усыг энэ зунаас далайд асгаж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд буй. Гэхдээ цэвэрлэсэн усан дахь тритийн агууламжийг ДЭМБ-ын тогтоосон ундны усны зөвшөөрөгдөх хэмжээний долооны нэгтэй тэнцэх хэмжээнд шингэрүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| ОУАЭХА-ийн тэргүүн Японд айлчилна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20