Энэ долоо хоногт Шинэ Зеландын ерөнхий сайд Крис Хипкинс экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх зорилготой Хятад улсад айлчилж байна.
Ингэхдээ тэр ерөнхий сайдын тусгай үүргийн нисэх онгоцноос гадна нөөц бас нэг онгоцтой явсан нь сөрөг хүчний шүүмжлэлийн бай болжээ.
Нөөц онгоц нь үндсэн онгоц эвдэрсэн тохиолдолд ашиглагдах юм байна.
Ингэх болсон нь учир шалтгаантай. Шинэ Зеландын удирдагчдын гадаад айлчлалдаа ашигладаг Boeing 757-200 нисэх онгоц нь 30 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, 2028-2030 оны үед ашиглалтаас гарах хуваарьтай юм байна. Уг онгоц өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эвдэрч, зорчигчдоо эвгүй байдалд оруулж байжээ.
2016 онд тухайн үеийн Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Ки онгоц нь гэмтэж, Австралид саатсаны улмаас Энэтхэг улсад хийсэн айлчлалаа богиносгож байв.
Үүнээс хойш гурван жилийн дараа эх орондоо буцаж явсан ерөнхий сайд Жасинда Ардерн онгоц нь эвдэрсэн тул Австралийн Мельбурн хотоос нийтийн тээврийн онгоцонд шилжин сууж байжээ.
Энэ удаа ижил загварын, ижил элэгдэлтэй нөөц онгоцыг болзошгүй гэмтлийн үед ашиглахаар Филиппиний нийслэл Манила хотод урьдчилан байршуулсан юм байна.
“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй энэ цаг үед хоосон онгоц давхар нисгэх нь зөв шийдэл гэж би бодохгүй байна” гэж Шинэ Зеландын сөрөг хүчний Үндэсний Намын дарга Крис Луксон ерөнхий сайдынхаа айлчлалыг шүүмжилжээ.
Өөр нэг намын удирдагч Дэвид Сэймур “Нэмэлт онгоцны ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ Ford Ranger автомашинаар сар руу гурван удаа аялахтай дүйцнэ” гэж Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
“Айлчлалын ач холбогдол, туулах зай, бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөллийн бүрэлдэхүүний хэмжээ зэргийг харгалзан үзээд манай хамгийн том худалдааны түнш улсад хийх айлчлалыг амжилттай байлгах үүднээс нэмэлт нисэх онгоц ашиглахаар болсон юм” гэж Шинэ Зеландын ерөнхий сайдын хэвлэлийн алба тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN
| Гадаад айлчлалдаа нөөц нисэх онгоцтой явсан Шинэ Зеландын ерөнхий сайд шүүмжлүүлж байна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20