Парист төвтэй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Danone компанийн ОХУ дахь салбарыг төрийн мэдэлд хурааж авах зарлигт ерөнхийлөгч Путин саяхан гарын үсэг зурсан юм.
Тэгвэл уг үйлдвэрийг Чеченийн Бүгд Найрамдах Улсын хөдөө аж ахуйн сайд Якуб Закриевын удирдлагад шилжүүлснийг орон нутгийн хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
32 настай Закриев нь Чеченийн удирдагч Рамзан Кадыровын ойрын хамаатан юм.
Энэ сарын 16-ны өдөр гаргасан зарлигтаа Путин бас Дани улсын Carlsberg Группийн өмч болох Baltika брэндийн шар айргийн үйлдвэрийг төрийн өмчид шилжүүлсэн байна.
Baltika үйлдвэрийг Умард Оссет гаралтай Таймураз Боллоев удирдахаар болжээ.
Тэрбээр 2000-аад оны үед тус үйлдвэрт ажиллаж байсан хүн юм байна.
Danone компани ОХУ дахь үйлдвэрт нь үүсээд байгаа нөхцөл байдлыг судлахын зэрэгцээ Danone Russia салбар компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах бүх боломжит арга хэмжээг авахаа мэдэгджээ.
Carlsberg групп гаргасан мэдэгдэлдээ Оросын эрх баригчдаас гарсан “гэнэтийн шийдвэр”-т цочирдож байгаагаа илэрхийлсэн байна.
“Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүсэж болох хууль эрх зүйн болон үйл ажиллагааны үр дагавар бүрийг бид нягтлан шалгах болно. Үүний дараа шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Carlsberg группийн хувьд Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсны дараа ОХУ-ын зах зээлээс гарах болсноо зарласан юм.
Өнгөрсөн сард тус групп бизнесээ зарах гэрээг байгуулаад байв.
“Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа манай гэрээний хувь заяа бүрхэг болж байна” гэж Carlsberg мэдэгджээ.
Украины дайн эхэлсний дараа Өрнөдийн орнуудын 1,000 гаруй компани ОХУ-ын зах зээлээс гарсан юм.
Danone үйлдвэрийг удирдах болсон Якуб Закриев нь Кадыровын эгч Зулайн хүү юм байна.
2018 онд тэр 27 настайдаа Чеченийн нийслэл Грозный хотын даргаар томилогдож байжээ. 2020 оны хоёрдугаар сард Закриев орон нутгийн засаг захиргааны тамгын газрын дарга болсон юм.
Дараа нь арваннэгдүгээр сард Чеченийн хөдөө аж ахуйн сайд, засгийн газрын шадар сайд болж байжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Кадыров бүгд найрамдах улсынхаа үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан одон медалиар хэсэг хүмүүсийг шагнахад янз бүрийн албан тушаал хашдаг өөрийнх нь 12 хамаатан хамрагдаж байв.
Эх сурвалж: Reuters
| Оросын засгийн газрын хурааж авсан Danone үйлдвэрийн салбарыг Чеченийн Кадыровын хамаатан удирдана |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20