Дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг өнгөрсөн онд $44 тэрбумаар худалдаж авсан Илон Маск бизнесийн нөхцөл байдал нь хүнд байгааг Бямба гарагт мэдээлжээ.
“Зар сурталчилгааны орлогынхоо бараг талыг алдаж, ихээхэн өр тавьсан тул манай санхүүгийн тайлан тэнцэл хасах хэвээр байгаа” гэж тэр Твиттерийн нэг хэрэглэгчийн асуултад хариулахдаа бичсэн байна.
“Бид тансаглалд мөнгө зарцуулахаасаа өмнө эерэг үр дүнд хүрэх хэрэгтэй байна” гэж тэр цааш нь бичжээ.
Insider Intelligence зах зээлийн судалгааны компани өмнө нь мэдээлэхдээ Твиттерийг 2023 оны орлогоо $3 тэрбум хүрэхгүйгээр төлөвлөсөн гэж байв.
Энэ нь 2022 оны орлогын гуравны хоёр орчим юм.
Санаанд багтамгүй өндөр үнээр худалдаж авснаасаа хойш Маск тус компанийг ашигтай ажиллуулахын тулд олон өөрчлөлт нэвтрүүлсэн.
Тухайлбал ажлын байрыг үлэмж хэмжээгээр цомхотгож, бизнес загвараа өөрчилж, хэрэглэгчдээсээ сарын суурь хураамж авдаг болгосон юм.
Энэ оны дөрөвдүгээр сард Маск ярихдаа Твиттерийг орхин явсан ихэнх сурталчлуулагч байгууллагууд буцаж ирсэн тул оны хоёрдугаар хагаст эерэг үзүүлэлтэд хүрэхийг амлаж байжээ.
Тавдугаар сард тэр NBCUniversal компанийг удирдаж байсан Линда Яккариног гүйцэтгэх захирлаараа томилж, өөрөө өдөр тутмын ажлаас холдсон юм.
Энэ сарын эхээр Маск баталгаажсан хэрэглэгчдийнхээ өдөрт унших жиргээний тоог 10,000-аар хязгаарлах болсноо зарлаж байв.
Харин баталгаажаагүй хэрэглэгчид нь өдөрт 1,000-аас дээш тооны жиргээ унших боломжгүй болоод байгаа.
Шинээр бүртгүүлсэн баталгаажаагүй хэрэглэгчдийн өдрийн хязгаарыг бүр 500 болгосон юм.
Үүнтэй зэрэгцэн Фэйсбүүкийг эзэмшигч Мета компани Твиттертэй шууд өрсөлдөгч болох Threads үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн нь тав хоногийн дотор 100 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна.
Харьцуулбал Твиттер компанийн идэвхтэй хэрэглэгчийн тоог 200 гаруй сая гэж үздэг юм.
Эх сурвалж: AFP
| Твиттер компани зар сурталчилгааны орлогынхоо талыг алдаж, их хэмжээний өртэй болсон тухай Илон Маск мэдээллээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20