АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Оросын хувийн зэвсэгт хүчний тэргүүн Евгений Пригожиний талаар хошигносон байна.
Вагнер группийн тэргүүн Пригожин өнгөрсөн сарын сүүлээр Оросын төрийн эсрэг зэвсэгт бослого зохион байгуулсан хэрэгт буруутгагдаад байгаа.
Финланд улсын нийслэл Хелсинки хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Жо Байден “Хэрвээ би түүний оронд байсан бол идэх хоол хүнсэндээ болгоомжтой хандах байлаа. Хоолны цэснээс хараагаа салгахгүй байх байлаа” гэж хошигнон ярьжээ.
Тэрбээр энэ хошигнолоороо Оросын тусгай албадын дайснаа устгахад ашигладаг сонгодог арга болох хордуулалтыг хэлсэн хэрэг байв.
Европын гурван орноор айлчилж буй Жо Байдены аяллын сүүлчийн зогсоол НАТО-гийн шинэхэн гишүүн Финланд улс юм.
Тэрбээр өмнө нь Их Британид айлчилж, дараа нь Литва улсын нийслэл Вильнюс хотод НАТО-гийн дээд хэмжээний чуулганд оролцжээ.
Вильнюст уулзахдаа холбоотон гүрнүүдийн удирдагчид Пригожиний хаана байгаа талаар болон түүний зохион байгуулсан зэвсэгт бослого Оросын Украинд явуулж буй байлдааны ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх, Вагнер группийн цаашдын хувь заяа хэрхэх талаар ярилцсаныг Байден өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Энэ үеэр тэр бас ОХУ-ын ерөнхийлөгч Путин цөмийн зэвсгээ ашиглах эрсдэл бага байгааг хэлжээ.
“Зөвхөн Өрнөд биш, Хятад болон дэлхийн бусад бүх улс орнууд үүний эсрэг байгаа” гэж Байден ярьсан байна.
Байден бас Путин энэ дайнд хэдийнээ ялагдсан, Украины сөрөг давшилт Оросыг хэлэлцээний ширээний ард суулгахад хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Путин энэ дайнд хэдийнээ ялагдсан. Түүний асуудал бодитой болсон. Украинд тэр ялалт байгуулах ямар ч боломжгүй болоод байна” гэж тэр мэдэгдсэн байна.
Вильнюсийн уулзалтаар Украин улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудал тодорхой шийдэлд хүрээгүй билээ.
Энэ талаар ярихдаа Байден “дайны байдалд байгаа ямар ч улс НАТО-гийн гишүүн болох боломжгүй. Хэрвээ Украин улс одоо элсвэл энэ нь дэлхийн гуравдугаар дайн болж хувирна” гэж тайлбарласан байна.
Гэхдээ Украиныг цаг нь ирэх үед НАТО-гийн гишүүнээр элсүүлэхээ тэр амлажээ.
Эх сурвалж: Bloomberg
| Жо Байден: Хэрвээ би Пригожиний оронд байсан бол идэх хоол хүнсэндээ болгоомжтой хандах байлаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20