ПРАГА. /ČST/. Чех гаралтай Францын зохиолч Милан Кундера 94 насандаа таалал төгссөн талаар Чехийн хэвлэлүүд мэдээлжээ.
Кундера бол Франц Кафка, Вацлав Хавел зэрэг Чехийн уран зохиолын гарамгай төлөөлөгчдийн нэг байв тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Зохиолч уран бүтээлийнхээ 60 гаруй жилийн хугацаанд чех хэлээр зургаан роман, франц хэлээр дөрвөн роман, богино өгүүллэгүүд, яруу найргийн хэд хэдэн түүвэр, олон эсээ бичжээ. Франц Кафкагийн нэрэмжит шагнал, Иерусалимын шагнал зэрэг утга зохиолын томоохон шагналууд хүртсэн тэрбээр Нобелийн шагналд удаа дараа нэр дэвшиж байсан юм.
Кундера мөн төрөлх Брно хотынхоо хүндэт иргэн бөгөөд Францын Хүндэт легионы одонгоор шагнуулжээ.
Зохиолч, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, жүжгийн зохиолч Милан Кундера 1929 оны дөрөвдүгээр сарын 1-нд Чехийн Брно хотод төгөлдөр хуурч Людвик Кундерагийн гэр бүлд төржээ. Прага хотод дээд боловсрол эзэмшсэн тэрбээр эхлээд Карлын их сургуульд уран зохиол, гоо зүйн чиглэлээр, дараа нь Кино академид найруулагч, кино зохиолчоор суралцаж байв.1948 онд 19 настайдаа Коммунист намд элсэж, хоёр жилийн дараа "намын эсрэг үйл ажиллагаа явуулсан" хэмээгдэн намаас хөөгджээ. Улмаар энэ нь түүнийг их сургуулиас хөөх шалтгаан болсон байна. Сургуулиасаа гарсны дараа ажилчдын дунд амьдарч, хөгжим тоглож мөнгө олдог байснаа Кундера хожим дурссан байдаг. Энэ үедээ тэрбээр уран зохиол идэвхтэй оролдож эхэлжээ.
Уран зохиолын нийтлэл бичиж, авангард яруу найргийг сурталчилж байсан Кундерагийн намын гишүүнчлэлийг 1956 онд сэргээжээ. Дараа жилүүдэд нь тэрбээр лекц уншиж, анхны романуудаа чех хэлээр бичиж, хэвлүүлсэн байна.
1968 онд ЗХУ Чехословак руу довтолсны дараа түүний үг хэлэх эрх чөлөө төгсгөл болжээ. Эдгээр үйл явдлууд Кундерагийн амьдрал, уран бүтээлд ихээхэн нөлөөлсөн юм. Коммунист намд цагаатгагдсан зохиолч 1970 онд намаасаа дахин хөөгдөж, Прага дахь Кино судлалын дээд хүрээлэнгийн багшийн ажлаа алдаж, номын дэлгүүр, номын сангуудаас бүтээлүүдийг нь хурааж эхэлжээ.
1975 онд тэрбээр эхнэр Верагийн хамт Чехсловакаас явахаас аргагүйд хүрч, Франц руу дүрвэн гарсан байна. Тэрбээр амьдралынхаа үлдсэн хугацааг Францад өнгөрөөсөн юм. Энд тэрбээр Парисын Нийгмийн шинжлэх ухааны дээд сургуульд багшилж, "Хагацлын вальс", "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", "Үхэшгүй мөнх", "Тодорхойгүй байдал” зэрэг хамгийн алдартай бүтээлүүдээ туурвижээ.
Францад туурвисан бүтээлүүддээ Кундера эзлэгдсэн орныхоо амьдралын талаар голчлон тусгасан бөгөөд цагаачлал нь түүний зохиолын гол сэдвүүдийн нэг болжээ.
Францад цагаачлан ирснийх нь дараа Кундера болон түүний эхнэрийг Чехословакийн иргэншлээс хасжээ. 2019 онд буюу 40 жилийн дараа Кундерагийн иргэншлийг сэргээсэн ч тэрбээр эх орондоо буцаж ирээгүй юм. Хэдийгээр Кундера өөрийгөө Францын зохиолч гэж нэрлэж, түүний бүтээлүүдийг "Францын уран зохиол" гэсэн хэсэгт зарах ёстой гэж мэдэгдсэн боловч Чехэд түүнийг "ХХ зууны хоёрдугаар хагасын Чехийн утга зохиолын хамгийн гол төлөөлөгч" гэж нэрлэдэг байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Нэрт зохиолч Милан Кундера таалал төгсжээ |
2025-03-14 13:25:42
2025-03-14 11:03:52
2025-03-11 16:53:51
2025-03-14 15:33:40
2025-03-14 15:03:01
2025-03-14 14:51:34
2025-03-14 13:54:29
2025-03-14 13:50:30
2025-03-14 13:25:42
2025-03-14 12:30:49
2025-03-14 11:57:39
2025-03-14 11:50:21
2025-03-14 11:43:33
2025-03-14 11:25:05
2025-03-14 11:11:26
2025-03-14 11:03:52
2025-03-14 10:59:19
2025-03-14 10:49:55
2025-03-14 10:31:01
2025-03-14 10:15:20
2025-03-14 10:14:20
2025-03-14 10:10:52
2025-03-14 09:48:36
2025-03-14 09:43:11
2025-03-13 17:18:20
2025-03-13 16:50:19
2025-03-13 15:59:09
2025-03-13 15:22:12
2025-03-13 15:16:59
2025-03-13 15:14:04
2025-03-13 15:04:35
2025-03-13 14:56:29
2025-03-13 13:57:59
2025-03-13 13:55:00
2025-03-13 13:33:10
2025-03-13 13:22:29
2025-03-13 12:55:41
2025-03-13 12:41:34
2025-03-13 12:06:50
2025-03-13 11:52:29
2025-03-13 11:46:32
2025-03-13 11:31:37
2025-03-13 11:26:11
2025-03-13 11:08:42
2025-03-13 11:08:01
2025-03-13 10:47:20
2025-03-13 10:34:32
2025-03-13 10:25:41
2025-03-13 10:14:11
2025-03-13 09:36:18
2025-03-13 07:08:16
2025-03-13 07:03:46