Франц улсын эрх баригчид хог хаягдлыг бууруулах зорилтынхоо хүрээнд хуучин хувцсаа засварлаж өмсөхийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Жил бүр тус улсын иргэд 700,000 тонн хуучин хувцас хаядгийн гуравны хоёр нь шууд хогийн цэгт шилждэг байна.
Харин энэ оны аравдугаар сараас эхлэн иргэд хуучин хувцсаа засварлаж өмсөхөд гаргасан зардлынхаа тодорхой хэсгийг засгийн газраас нэхэмжилж байхаар болжээ.
Уг татаасын хэмжээ 6-25 евро байх юм байна.
Саяхан Парис хотын нэг хувцас загварын төвд зочлохдоо Францын экологийн сайд Беранжер Куллярд уг хөтөлбөрийг зарлажээ.
Засгийн газар энэхүү хөтөлбөрийг ирэх таван жилийн хугацаанд санхүүжүүлэхэд зориулан 154 сая еврогийн сан байгуулсныг тэр мэдээлсэн байна.
Хөтөлбөрийг Refashion нэртэй байгууллага гардан хэрэгжүүлэх гэнэ.
Оёдлын цехүүд, гутал үйлдвэрлэгчдийг шинэ хөтөлбөрт хамрагдахыг сайд уриалсан байна.
Refashion байгууллага зөвхөн хуучин хувцсаа дахин өмсөхөд иргэдийг уриалах биш, бас хуучин хувцас худалдаж авах, бусдад хандивлахыг хөхүүлэн дэмжих юм.
Тус байгууллага хандивын хуучин хувцасны 56 хувийг дахин ашиглах, 32 хувийг дахин боловсруулж шинэ хувцас болгох зорилготой юм байна.
Дэлхий даяар жил бүр 100 гаруй тэрбум ширхэг хувцас борлогддог гэсэн тоо бий. Франц улсын хувьд жил бүр дунджаар нэг хүнд 10.5 кг шинэ хувцас оногддог байна.
Сүүлийн жилүүдэд Франц улс байгаль дэлхийд ээлтэй, хэмнэлттэй хэрэглээг дэмжсэн бодлого эрчимтэй хэрэгжүүлж байгаа.
2016 онд тус улсын супермаркетуудад хуучирсан хүнсний бараа бүтээгдэхүүнийг устгахыг хориглож, оронд нь хандивлах журам хэрэгжиж эхэлсэн.
Энэ оноос эхлэн нэг удаагийн аяга таваг, хоолны хэрэгсэл ашиглахыг түргэн хоолны газрууд болон 20-оос дээш суудалтай ресторануудад хориглож эхэлжээ.
Эх сурвалж: The Guardian
| Франц улс хог хаягдлыг бууруулах зорилгоор иргэдийнхээ хувцас засварын зардлаас хуваалцахаар болжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20