Нэхэмжлэгч “Голомт банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц, Б нар зээлийн гэрээ байгуулж 10,475,000 төгрөгийн зээл авч, дахин зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж Ц нь Г-тэй хамтран 2,180,000 төгрөгийн зээл нэмж авсан. Мөн Ц нь 2024.06.10-ны өдөр дижитал зээлийн гэрээ байгуулж 2,350,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд зээлээ хугацаанд нь төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул хамтран зээлдэгч Г-ээс үүргийг шаардана...” гэж тайлбарласан.
Хариуцагч Г: “...Ц нь 2024 оны 05 сард тэтгэврийн 2 сарын зээл болох 2,000,000 төгрөг авах шаардлагатай гарын үсэг зураад өгөөч гэж олон удаа гуйгаад байхаар нь гэрээнд гарын үсэг зурсан. Би түүнийг урьд нь10,000,000 төгрөгийн зээлтэй болохыг мэдээгүй, надад хэлээгүй...” гэж маргасан.
Анхан шатны шүүх: “...Хариуцагч Д нь хамтран хариуцагч учир зээлийн гэрээний үүргийг биелүүлэх ёстой, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэхийг урьдчилсан сануулсан боловч биелүүлээгүй учир Голомт банк ХК нь гэрээг цуцлах эрхтэй, үндсэн зээлдэгч Ц нас барсан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэрээнд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх нөхцөлийг тохиролцоогүй байх тул гэрээний үүрэг дуусгавар болохгүй бөгөөд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх зөвхөн Ц тэтгэврийн орлогын хэмжээ, түүний зээл олгох хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон, банк гэрээний үүргийг буцаан төлөх нөхцөлийг дээрх гэрээний хавсралт №1-д тодорхойлон заасан атлаа хамтран зээлдэгч Г-ээс гэрээний үүргийг буцаан төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд нийцээгүй, хамтран хариуцагч Г-д хамтран зээлдэгчээр гэрээ байгуулах, санаа зорилго, хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдэг нь тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаад “...анхан шатны шүүх тэтгэврийн орлого нь барьцааны зүйл болохыг анхаараагүйгээс гадна тэтгэврийг хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзсэн нь хуульд нийцээгүй, хариуцагч Ц нь иргэний хэрэг үүсгэснээс хойш нас барсан ба маргаантай үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл хууль зөрчөөгүй, мөн 2024.05.09-ний өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Г нь хамтран зээлдэгчээр оролцсон боловч эцсийн байдлаар хариуцагч Ц нь зээлийн гэрээний үүргийг дангаар хариуцан төлөх үүргийг 2024.06.10-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн болохыг давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж Ц-д холбогдох зээлийн үүрэгт 13,598,920.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож хариуцагч Г-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.
| ₮13 саяын тэтгэврийн зээлтэй иргэн нас барж, хамтран зээлдэгч зөвхөн 2 саяыг хариуцна гэж маргажээ |
2025-11-05 15:33:43
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41