Ойрын өдрүүдэд цахим орчинд 16 настай охин нэг сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй.
Бид уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Нэг сартай хүүхэд нас барсан хэрэг гарч, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэргийн эцсийн дүгнэлт гараагүй байна” гэж мэдээллээ.
Мөн тухайн мэдээлэлтэй холбоотойгоор "Цахим орчинд хүүхдийн ээж нь хөхүүлж байх үедээ унтаж, улмаар хүүхэд бүтэж нас барсан байж болзошгүй" ч гэх таамаглал тарсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагын шалгалтын дүнд үндэслэн эцэслэн тогтоох юм.
| ЦЕГ: Нэг сартай хүүхэд нас барсан хэрэгт шалгалт явуулж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33