Өчигдөр буюу 11 дүгээр сарын 3-нд Балбын Yalung Ri уулын үндсэн отог дээр цасан нуранги үүсч, 7 хүн амь насаа алджээ. Нас барсан хүмүүсийн дотор 5 гадаад улсын уулчин болон 2 Непалын хөтөч орсон байна. Одоогоор гадаад уулчдын иргэншлийг албан ёсоор тогтоогоогүй байна.
Уулын үндсэн отог нь далайн түвшнээс ойролцоогоор 4 900 метр өндөрт байрладаг. Осол болсон үед муу цаг агаар, хүйтэн, цас болон манан нь аврах ажиллагааг хүндрүүлжээ. Осолд оролцсон багт нийт 15 хүн байсан бөгөөд тэдний 5 нь гадаад, 10 нь Непалын уулчид байжээ.
Непалын аврах албаны мэдээллээр, осолд гэмтсэн таван хүн бий бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна.
| Балбын Yalung Ri ууланд цасан нуранги үүсч, 7 хүн амиа алджээ |
2026-07-26 11:18:09
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44