2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско – Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 маягийн агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайн LETBI агаарын хаалгаар орон нутгийн цагаар 18:54 цагт орж ирсэн. Тус нислэг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс ойролцоогоор 10 минутын өмнө нисэх баг ОХУ-ын Эрхүү нислэгийн удирдлагын төвд техникийн шалтгааны улмаас Монгол Улсын "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд буух шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.
Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, шуурхай ажиллагаагаар нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллалаа. Энэ үеэр агаарт түлш юүлэх зааваарчилгаа өгч, нислэгийг хамгийн богино хугацаанд аюулгүй газардуулах удирдлага үйлчилгээг амжилттай үзүүлэн үүний үр дүнд уг нислэг орон нутгийн цагаар 19:30 цагт "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд аюулгүй газардсан байна. Энэхүү тохиолдол нь Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын шуурхай ажиллагаа, мэргэжлийн ур чадварын чадамжийг дахин нотолсон үйл явдал боллоо.
Эйр Индиа компанийн AIC174 дүгээр нислэгийн 245 зорчигчийг "New Delhi" олон улсын нисэх буудалд хүргэхээр өнөө орой буюу 2025.11.04-ний өдөр нэмэлт нислэг "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг зорихоор төлөвлөгджээ.
| Монголын нислэгийн хөдөлгөөний удирдагчдын шуурхай ажиллагаагаар “Air India”-ийн онгоц аюулгүй газардлаа |
2026-01-20 09:45:29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28