Арав гаруй хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялт дууссан ч сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх асуудал хамгийн том сорилт болж байна.
Ажил хаялтын үеэр зарим сургууль хэвийн хичээллэж байсан бол нэлээд олон сургууль хичээлээ зогсоосон. Үүний улмаас нэг хэсэг сурагчид хичээлдээ сууж байхад нөгөө хэсэг нь гэртээ үлдсэн юм. Бие даалтын долоо хоногтой нийлээд нийтдээ хагас сар орчим танхимын хичээл завсарласан сурагчид өнөөдрөөс хичээлдээ хамрагдаж эхэлж байна.
Гэвч тэдний алдсан хичээлийг хэрхэн нөхөх вэ гэдэг нь тухайн сургуулийн зохион байгуулалтаас хамаарахаар байна. Зарим сургууль хичээлийн хуваарьт нэмэлт цаг оруулах, эсвэл цахим орчинд нөхөн сургалт явуулах талаар судалж буй аж.
Нөгөө талаар 11 дүгээр сар амралтын өдрөөр хамгийн “баян” сар болж байгаа нь нөхөлтийн ажлыг улам хүндрүүлж байна. Энэ сарын 21-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр, 26-нд “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохиож, амралтын хоног дахин нэмэгдэнэ.
Ийнхүү багш нарын ажил хаялтын дараа сурагчдын сургалтын хоцрогдлыг нөхөх ажил уртасгасан хичээл, нэмэлт сургалт шаардсан, томоохон сорилт болж байна.
| Багш нарын ажил хаялт дууссан ч хичээл нөхөх асуудал эхэлж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33