Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр, "Нийслэлийн Баянгол дүүргийн 143-р сургуулийн зургаан хүүхэд улаанбурхны халдвар авсан болох нь батлагдсан. Улаанбурхны эсрэг вакцины хамрагдалтыг 90 хувьд хүргэхээр ажиллаж байна. Гэвч өвчнөөс хамгаалах бэлэн хэрэгсэл байхад ээж аавууд хийлгэхгүй байна. 143-р сургуульд ойролцоогоор 500 сурагч суралцдаг бөгөөд тэдний 40 хувь нь вакцинаа хийлгээгүй байна. Аль сургуульд хэдэн хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан талаарх бүх тоо надад бий. Нэг сургуулиас зургаан хүүхэд өвдсөн тул цаашид дэгдэх эрсдэлтэй” гэжээ.
Мөн сайд ойрын хугацаанд нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг томилохоор ажиллаж байгааг мэдэгдэв.
| 143 дугаар сургуулийн 6 хүүхдэд улаанбурхны шинж тэмдэг илэрч, халдвар дэгджээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33