OpenAI компани 2025 оны аравдугаар сарын 29-нд ChatGPT-ийн хэрэглээний бодлогоо шинэчилж, лиценз шаарддаг зарим төрлийн зөвлөгөөнд хязгаарлалт тогтоолоо. Үүнд эрүүл мэнд, хууль, санхүүгийн зөвлөгөө зэрэг мэргэжлийн мэдлэг, хариуцлага шаардсан чиглэлүүд багтжээ.
Шинэ бодлогын дагуу ChatGPT эдгээр сэдвээр ерөнхий мэдээлэл, тайлбар, ойлголт өгөх боломжтой боловч хэрэглэгчийн нөхцөлд тохирсон нарийн, хувь хүний зөвлөгөө өгөхгүй байхаар болсон байна. Энэ нь мэргэжлийн хариуцлагыг тодорхой болгох, буруу зөвлөгөөнөөс үүдэх эрсдэлийг бууруулах зорилготой гэж OpenAI мэдэгдэв.
Тус компанийн “Usage Policies” хуудсанд “хууль, эрүүл мэнд зэрэг лиценз шаарддаг зөвлөгөөг зохих мэргэжлийн оролцоогүйгээр өгөхийг хориглоно” гэж заасан байна.
Гэсэн хэдий ч ChatGPT ердийн мэдээлэл өгөх, ойлголт тайлбарлах, судалгаанд туслах зэрэг ерөнхий хэрэглээний зорилгоор хэвийн ажиллах юм.
| ChatGPT эрүүл мэнд, санхүү, хуультай холбоотой зөвлөгөөг хязгаарлалаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38