Засгийн газар багш, төрийн албан хаагчдын цалинг нэмэх төсөвгүй гэж гүрийж байхад, аймгийн удирдлагууд төсвийн мөнгөөр 900 сая төгрөгийн үнэтэй тансаг жийпүүд авч унаж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат энэ онд 352 саяын Nissan Patrol Y63 Titanuim, 292 саяын Nissan Patrol Y63 SE, 256 саяын Toyota Land Cruiser 300 зэрэг гурван шинэ машин худалдан авч, өөртөө болон ИТХ, ЗДТГ-ын дарга нарт хуваарилжээ. Ингэхдээ 2025 оны “0” гүйлттэй гурван жийп авах тендер зарлаж, хоёрыг нь “Моннис моторс” ХХК-аас, нэгийг нь “Таванбогд” ХХК-аас худалдаж авсан нь энэ байв.

Өмнө нь унаж байсан Patrol Y62 загвараа хаяж, бүр шинэ загвар авч, “0001СҮА” улсын дугаараа шилжүүлэн зүүсэн байна. Ингэж төсвийн мөнгөөр тансаглаж байгаа нь багш нарын цалин нэмэх мөнгө байхгүй гэж хэлж буй Засгийн газрын байр суурьтай үл нийцэж, шударга бус байдалд олон нийтийг бухимдуулж байна.
Нэг багш 1.5 сая төгрөгийн цалингаа 19 жил хадгалж байж 352 саяын машин авч чадах бол Засаг дарга нар төсвийн хөрөнгөөр хэдхэн сарын дотор унаад эхэлжээ.
Энэ үйлдэл бол төрийн мөнгийг захиран зарцуулах хариуцлага, ёс зүйн хамгийн тод зөрчил юм.
Засгийн газар “төсөв байхгүй” гэж багш, эмч нарын цалинг нэмж чадахгүй байхад, орон нутгийн удирдлагууд тэр төсвөөрөө тансаг зэрэглэлийн жийп худалдан авч буй нь шударга ёсны ноцтой зөрчил. Энэ нь төрийн албан хаагчдын дунд үл итгэл, ард иргэдийн дунд төрд итгэх итгэлийг улам сулруулж байна.
Нэг талд цалингаа нэмүүлэхээр жагсаж, анги танхимд тоос шороонд дарагдсан хүүхдүүдийг хүлээж байгаа багш нар байхад, нөгөө талд Засаг дарга нар 300-400 сая төгрөгийн үнэтэй шинэ машин унаж тансаглаж байгаа нь улсын төсөв хэрхэн “ялгаатай” ханддагийг харуулсан бодит жишээ юм. Үндсэндээ энэ бол зөвхөн нэг аймгийн асуудал биш, харин төрийн мөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулдаг тогтолцооны гажуудал. Нэг Засаг дарга 900 сая төгрөгийн жийп авч чадаж байхад, улс даяараа цалин нэмэх хөрөнгө байхгүй гэх нь хэнд ч үнэмшилгүй. Хариуцлага тооцохгүй бол “төсөвгүй Засгийн газар, тансаг Засаг дарга нар” гэсэн энэ дүр зураг Монголын төрийн нүүр царай болж хувирах аюултай.
| “Цалин нэмэх төсөвгүй” төрийн нэрийн дор ₮900 саяын жийп унасан дарга нар |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02