Биеийн хүч чадал, тэсвэр хатуужлын хамгийн ширүүн өрсөлдөөнтэй реалити шоу болох “Physical: 100 Asia” үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. “Netflix”-ээр албан ёсоор цацагдаж буй тус шоуны эхний дөрвөн анги гарсан бол өнөөдөр /2025.11.04/ нэмэлт хоёр анги нэмэгдэн орох юм. Хэрэв та уг шоуг үзэх гэж байгаа бол дараах зөвлөгөөг анхаараарай.
1. Netflix-ийн гишүүнчлэлтэй байх шаардлагатай
“Physical: 100 Asia” нь зөвхөн Netflix платформ дээр гарч байгаа тул та гишүүнчлэлтэй байх ёстой.
Netflix-д бүртгэл үүсгэх
Хэрэв өмнө бүртгэлгүй бол өөрийн цахим шуудан болон төлбөрийн мэдээллээ ашиглан бүртгэл үүсгэнэ. Netflix нь төлбөртэй үйлчилгээ тул сар бүрийн төлбөрийг карт эсвэл гүйлгээний системээр хураадаг. Та төлбөр төлөх хэсэгт виза картныхаа мэдээллийг оруулахад таны данснаас автоматаар төлбөр төлөгдөнө. Шинээр нээгдсэн хэрэглэгчдэд зарим тохиолдолд туршилтын үнэгүй хугацаа олгодог.
Netflix дараах аргаар төлбөр хүлээн авдаг
Санамж: Хэрэв карт тань гадаад гүйлгээнд хаалттай бол банк руугаа холбогдож “Интернэт гүйлгээ” эсвэл “Олон улсын төлбөрийн эрх” нээлгэх шаардлагатай.
2. Байршлын тохиргоо шалгаарай
Монголд “Physical: 100 Asia” шоу Netflix-ийн үндсэн каталогоор орж ирсэн. Хэрэв харагдахгүй байвал Netflix-ийн бүс нутгийн тохиргоо эсвэл VPN ашиглах боломжийг шалгана уу.
3. Хадмал орчуулга ба дууны тохиргоо
Шоуг үзэхдээ “Audio & Subtitles” цэснээс англи, солонгос болон бусад хэлний хадмал орчуулга, дууны хувилбарыг сонгож болно.
4. Төхөөрөмжийн сонголт
Netflix-ийг дараах төхөөрөмжөөр үзэхэд тохиромжтой:
Энэхүү шоу Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, Холимог тулаанч Б.Энх-Оргил, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байгаа билээ. Уг нэвтрүүлгийг хулгайн сайтуудаас биш албан ёсны эх сурвалжаас үзэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм.
| “Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ |
2026-04-10 09:56:03
2026-04-09 15:33:28
2026-04-09 11:19:35
2026-04-10 17:06:27
2026-04-10 16:09:26
2026-04-10 12:48:22
2026-04-10 10:26:44
2026-04-10 09:56:03
2026-04-10 09:51:19
2026-04-10 09:46:54
2026-04-10 09:37:24
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-04-10 07:46:43
2026-04-10 07:30:00
2026-04-09 17:17:32
2026-04-09 15:59:18
2026-04-09 15:33:28
2026-04-09 11:19:35
2026-04-09 11:11:08
2026-04-09 10:32:15
2026-04-09 09:28:25
2026-04-09 09:16:24
2026-04-09 09:13:47
2026-04-09 09:11:45
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-04-09 07:40:33
Мал арилжих, гэр бүрэхэд сайн
2026-04-09 07:39:03