Энэ дэлхий дээр зөвхөн хүмүүс амьдардаггүй

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зэрлэг ан амьтдыг зудын эрсдэлээс хамгаалах зорилгоор хандивын аян зохион байгуулж, цас зудтай байгаа энэ үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргаж өгөх зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хандивын аянд Монголын улаан загалмай нийгэмлэгийн орон нутаг дах Дунд шатны хороод нэгдэн амьтдын идэш, тэжээлд зориулж дэмжлэг үзүүлсээр байна. Тэд, 

  • Увс аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтны биотехникийн арга хэмжээнд зориулж 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын тусламж, дэмжлэгийг үзүүлж, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгсөн.
  • Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хорооноос Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, биотехникийн арга хэмжээний ажилд зориулж 500 боодол өвсийг хүлээлгэн өглөө.
  • Дорнод аймгийн Улаан загалмайн Дунд шатны хороо нэгдэж, Халхгол суман дахь Нөмрөгийн дархан цаазат газрын захиргаанд 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын дэмжлэг үзүүллээ. Мөн цаашид Нөмрөгийн дархан цаазат газрын захиргаатай хамтран ажиллах талаар ярилцав.
  • Завхан аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтны биотехникийн арга хэмжээнд зориулж 350 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын тусламж үзүүлж, Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө.
  • Баянхонгор аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтны биотехникийн арга хэмжээнд зориулж 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын тусламж үзүүлж, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөв.
  • Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хорооноос Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтын газрын захиргаанд зэрлэг ан амьтанд биотехникийн арга хэмжээ авч 500 боодол өвс, 200 кг хужир, 500 кг давсны тусламжийг олголоо.

Энэ дэлхий дээр зөвхөн хүмүүс амьдардаггүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ