Карибын тэнгист орон нутгийн цагаар бямба гаргийн орой 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын хяналт судалгааны агентлагууд мэдээлжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 18:23 цагт Кайманы арлуудын эргээс 209 км зайд далайд болжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон байна.
2021 онд Хаитигийн баруун өмнөд хэсэгт 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш тус бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болж байна гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний газраас мэдээлжээ.
Пуэрто-Рико болон АНУ-ын Виржинийн арлуудад цунамийн аюулаас сэрэмжлэх анхааруулга өгсөн байна. Харин АНУ-ын эх газрын эрэгт ямар нэгэн анхааруулга хүргүүлээгүй байна. Кайманы арлуудын засгийн газар цунамийн аюулаас сэрэмжлэхийг оршин суугчдадаа анхааруулж, аюулгүй байдлын үүднээс далайн эргээс холдож, өндөр газар луу нүүхийг уриалжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Карибын тэнгист 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38