"Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдлээ.
Тодруулбал, энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна” ийм учраас танай дэлгүүрийг шалгана гэх нэрийдлээр 800 гаруй мянган төгрөгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдлийг шалгаж байна. Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдэнэ үү
| "Танайхаас архи авсан хүн осолд орж нас барлаа, дэлгүүрийг чинь шалгана" хэмээн ₮800 мянгыг залилжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33