Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ням гарагт болжээ. Өмнөд Америкийн хамгийн аюулгүй орны нэг байсан тус улс өдгөө мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийн сөргөлдөөн, эдийн засаг хүндрэл зэргийн улмаас сүүлийн хагас зуун жилийн хугацаан дахь хамгийн хүнд хямралт үеийн туулж байна.
Сонгогчид 16 нэр дэвшигчээс сонгон саналаа өгсөн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Даниел Нобоа болон түүний өрсөлдөгч, зүүний үзэлт Луиса Гонзалес нар тэргүүлж байна. Саналын хуудасны тэн хагасыг тоолсны дараах байдлаар, Д.Нобоа 45.2 хувийн саналаар тэргүүлж байгаа бол Л.Гонзалес 43.3 хувийн санал авчээ.
Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал эсвэл өрсөлдөгчөөсөө 10 хувийн саналын илүүгээр 40-өөс дээш хувийн санал авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч ирэх дөрөвдүгээр сарын 13-нд болох хоёр дахь шатны санал хураалтад оролцоно.
Д.Нобоа улиран сонгогдох магадлал өндөр байгааг сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудын дүн харуулж байна. Тэрбээр зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хатуу бодлогоор үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ сонгуулийн сурталчилгааныхаа үеэр мэдэгдэж байлаа. Өдгөө Эквадор улс мансууруулах бодисны наймааны төв болжээ. Америкийн мансууруулах бодис хэрэглэгчид опиатын хэрэглээнд шилжсэнээр Өмнөд Америкийн картелиуд кокаины эрэлт хурдацтай нэмэгдэж буй Европ, Австрали, Азийн зах зээл рүү шилжсэн байна.
Ингэснээр Эквадорын Гуаякиль, Манта хот дахь Номхон далайн олон боомт нь Колумби, Перу дахь “ширэнгэн ойн лабораториудаас” Европ болон дэлхийн бусад улс орон руу мансууруулах бодис тээвэрлэх гол зам болжээ. Улмаар гэмт бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийн улмаас хүн амины гэмт хэрэг огцом өсөж, хүн хулгайлах, дээрэмдэх нь дээд цэгтээ хүрчээ.
Д.Нобоа онц байдал зарлаж, хүчирхийллийг таслан зогсоохын тулд гүйцэтгэх засаглалын онцгой эрх мэдлийг өргөжүүлэхийг зорьж байна. Харин хүний эрхийг хамгаалагчдын зүгээс "Д.Нобоагийн явуулж буй цэргийн ажиллагаа нь хүний эрхийг зөрчиж байна" гэж буруутгаж байгаа юм. Үүний хариуд Засгийн газар мэдэгдэхдээ, хэрэгжүүлж буй бодлого нь хүчирхийллийн улмаас нас барах явдлыг 15 хувиар бууруулж, шорон дахь хүчирхийллийг багасгаж, гэмт бүлэглэлийн удирдагчдыг баривчлахад тус дөхөм үзүүлсэн гэжээ.
| Эквадорчууд дараагийн ерөнхийлөгчөө сонгож байна |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23