ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. ХАМАС бүлэглэлийнхэн зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн Израилын талыг буруутгаж, ирэх бямба гарагт барьцааны хүмүүсийг суллах хугацааг хойшлуулна гэж мэдэгджээ.
Даваа гарагт хийсэн ХАМАС-ын мэдэгдэлд дурдсанаар, Израилын цэргүүд Газын зурвасын оршин суугчид руу дайрсан бөгөөд Израилын тал тусламжийн барааг тус зурвас руу оруулахыг зөвшөөрөөгүй байна.
Иймд бямба гарагт болох байсан барьцааны хүмүүсийг суллах зургаа дахь шатны ажиллагааг хойшлуулна гэж тус бүлэглэл мэдэгджээ. Уг солилцооны үеэр барьцааны гурван хүнийг суллах төлөвтэй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац хариу мэдэгдэл хийхдээ, ХАМАС-ын мэдэгдэл гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байна гээд, Газад болон дотоодыг хамгаалахын тулд цэргийнхнийг дээд зэргийн бэлэн байдалд байлгахыг үүрэг болгосон гэсэн байна.
Нэгдүгээр сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн хэлэлцээрийн дагуу ХАМАС бүлэглэлийнхэн нийт 16 израил иргэнийг сулласан бол Израилын тал 760 гаруй палестинчуудыг суллажээ. “Wall Street Journal” сонинд бичсэнээр, барьцааны хүмүүсийг суллах хугацааг хойшлуулах нь “эмзэг гал зогсоох хэлэлцээрт тулгарч буй хамгийн ноцтой сорилт” болно. Хэлэлцээрийн дагуу ирэх долоо хоногуудад барьцаанд байгаа 17 хүнийг суллахаар товлоод байгаа ажээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| ХАМАС: Барьцааны хүмүүсийг суллах хугацааг хойшлуулна |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23